Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

З.ЦЭНГЭЛСАЙХАН: ДАРХАНЫ МААНЬ ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС НИЙГМИЙНХЭЭ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯВДАГ

2017-11-30


- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны 55 жилийн ой тохиож байна. Танд ойн баярын мэнд хүргэе.

- Баярлалаа. Нийт Дарханчууддаа түүний дотроос охид бүсгүйчүүддээ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн зүтгэлтнүүддээ онцгойлон баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалын дээдийн ерөөе.

-Таны хувьд энэ байгууллага маш чухал. Ойн баярын босгон дээр тантай ярилцаж түүх сөхөж, дурсамж сэргээж байгаадаа баяртай байна. Та аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагад хэрхэн хөл тавьж байв?

- Тийм ээ миний хувьд маш чухал, сайхан байгууллага. Би ч гэсэн энэ сайхан байгууллагынхаа 55 жилийн ойн босгон дээр Дарханчуудтайгаа дурсамжаа хуваалцахад туйлын таатай бөгөөд баяртай байна.

1990 онд би Дархан хотын Хүүхдийн эмнэлэгт эмч бөгөөд байгууллагынхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай байлаа. Тэр жилийн хавар Монголын эмэгтэйчүүдийн зургадугаар Их хурал хуралдах болж түүнийөмнөХотын Эмэгтэйчүүдийн бага хурал болжИх хурлын төлөөлөгчдийг сонгож, Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын сонгууль явуулахаар зарлаж, түүнд өрсөлдөхөөр 10 гаруй бүсгүйчүүд өөрсдийн мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож байсан. Би тус бага хуралд төлөөлөгчөөр оролцож, анхан шатны зөвлөлүүдийн ажлыг дэмжих талаар үг хэлж байсан санагдана. Тэгээд тэр хурлаас Их хурлын төлөөлөгчдөө сонгоод Зөвлөлийн даргаа сонгож чадаагүй. Харин Их хурлын дараа дахин зохион байгуулах хурал хуралдаж, бас л олон эмэгтэйчүүд мөрийн хөтөлбөртэй өрсөлдөж байгаад гэнэтхэн төлөөлөгчдөөс завсарлага авах санал гарч, түр завсарлах явцад миний таних, танихгүй нэлээн олон эмэгтэй над дээр хүрч ирээд “бид энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг биш таныг л Зөвлөлийн даргаар сонгомоор байна” гэхэд нь би “Надад дэвшүүлэх мөрийн хөтөлбөр байхгүй, энэ тухай ер бодож байгаагүй учраас та нарын саналд хариулж чадахгүй байна” гэхэд тэд “Үүнийг танд тайлбарлах цаг алга байна. Танаас ганцхан битгий татгалзаарай гэж хүсч байна, танаас бид юу ч асуухгүй” гээд л шууд тулгаж хэлээд буцаж ороод нэг нь миний нэрийг дэвшүүлээд сонгочихсон. Тухайн үед надад юу болоод өнгөрч байгааг ч сайн мэдэхгүйгээр л чадна, чадахгүйгээ ч хэлж амжилгүй сонгогдчихсон. Ингээд л нэгэнт хурлын шийдвэр гарчихсан болохоор ажлыг нь хүлээж аваад Монголд анхдагчаар сүндэрлэн боссон шинэхэн Эмэгтэйчүүдийн ордны хамт олон байгууллагуудын зөвлөлүүд, Тэргүүлэгч нартайгаа хамтранбүсгүйчүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болсон доо. Энэ бол бас ховорхон хувь заяа байлаа.

- 55 жилийн түүхтэй АЭХ нь төрийн бус байгууллагын зарчмаар ажилладаг. Энэ хугацаанд тус байгууллагыг байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулахад амаргүй л байсан байх. Санхүүгийн асуудлыг тухайн үед хэрхэн шийдэж байв?

- Амаргүй байсаан. Яг намайг ажил авснаас хойш байгууллага маань төрийн санхүүжилтээс гарч, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах болсон нь нэлээд хүндхэн нөхцөлийг бий болгож байсан боловч бид шантарч байгаагүй тухайн үед нь тохирсон ажлууд санаачлаад л үйл ажиллагаагаа тасалдуулалгүй явуулж байлаа. Эхний үедбайгаа танхимуудаа ашиглан жижиг бизнесийн чанартай үйл ажиллагаа тухайлбал: тохиролцооны дэлгүүр, цайны газар, жирэмсэн ээжүүдийн хоолны сувилал ажиллуулах, төрөл бүрийн төлбөртэй сургалтууд явуулах, зарим өрөөгөө түрээслэх, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гээд ер нь байж болох боломж бүрийг л ашиглахыг зорьж байсан даа.

- Шантрах үе байсан уу?

- Хүндхэн үе олон тохиож байсан боловч нэг их шантарч, аргагүйдэж байснаа санахгүй л байна. Хамгийн хүнд үе бол Зах зээлийн эхэн болон шилжилтийн үед ихэнх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги болж, маш олон эмэгтэйчүүд ажилгүй болж байсан үе юм. Мөн Улс төрийн намуудын тухай хууль гарсантай холбогдоодаж ахуйн нэгж байгууллагуудад ҮЭ-ээс өөр олон нийтийн байгууллага ажиллах эрхгүй болж үндсэндээ ямар чсанхүүгийн эх үүсвэргүй, дээр нь анхан шатны нэгжгүй ч болж байлаа. Гэхдээ л бид хамтын оюун санаа, хүчин зүтгэлээрээ даван туулж, өөрийн ажиллаж байсан бүх үеийн турш л эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой болгоход нь туслах, өөрөө санаачилга гаргаад амьдралаа дээшлүүлэх хэмжээний мэдлэг, чадвартай болгоходчиглэгдсэн үйл ажиллагаандл илүү анхаарчбайлаа.

- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар олон үйл ажиллагаа өнөөдөр улс аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагдсаар байна. Тэдгээрээс нэрлэвэл?

- “Мянган ээжийн баяр”, “Цагаан сар-Үзэсгэлэн худалдаа”, “Гар урлалын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдаа”, “Үндэсний хувцсаараа гоёцгооё” үзэсгэлэн худалдаа, “Ээжийн дууны наадам”, цэнгүүн, “Ээжийнхээ ачыгхариулахсан” зохион бичлэгийн уралдаан зэрэг олон нийтийн арга хэмжээ, Гар хивс, нэхмэл, оёдол, уран хатгамал, ээрмэл сүлжмэл, хүнсний ногоо тарих, зууш, нарийн боовны зэрэг төрөл бүрийн сургалтууд байна даа.

- Дарханы Эмэгтэйчүүдийн холбоо нь бусад аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос юугаараа онцлог давуу талтай вэ?

- Миний өмнө энэ байгууллагыг тэргүүлж явсан М.Энхмандах даргын маань санаачилгаар баригдсан “Эмэгтэйчүүдийн ордон”-той болохоор үйл ажиллагаагаа тогтмол явуулах боломж илүү байдаг. Мөн хүн амын суурьшил нь бараг төвлөрсөн байдлаар амьдардаг учраас зохиож буй ажилд оролцох оролцоо харьцангуй дээр байдаг байх гэж боддог.

- Олон эмэгтэйчүүдийг сургаж, ажлын байраар хангаж, тэднийг өөрсдийнхөө төлөө идэвхтэй, санаачилгатай байхад илүү их анхаардаг байсан гэж ярилаа. Энэ хүрээнд ямар ажлууд өрнүүлж байна?

- МЭХ-ны санаачилга, идэвхтэйүйл ажиллагааны дэмжлэгээр 1991 оноос эхлэниргэдэдбанкнаас түрүүлж бизнес эрхлэхийг ньдэмжиж жижиг зээл олгож байлаа. Одоогийн Хас банкны эхлэл болох “Хөгжлийн Алтан сан” хөтөлбөрийн салбарыг ордондоо анх байгуулж, Зээлийн хорооны даргаар нь Гүйцэтгэх захирлаа ажиллуулж байсныг өнөөдрийн өндөрлөгөөс харахад бахархмаарсанагддаг. Ер нь арилжааны банкууд үүсч, иргэдэд зээл олгодог болсон үе хүртэл манайх жижиг зээлийн үйлчилгээ үзүүлж олон хүний бизнесийн эхлэлийг тавьсан даа. Тэгээд ч бусад чадваржуулах сургалтууд, хийсэн зүйлээ борлуулахад нь туслах үзэсгэлэн худалдаанууд, төрөл бүрийн урамшуулал, шагналууд бүгд л тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан.

- Эмэгтэйчүүдийг манлайлж ажилласаар ирсэн хүний хувьд тэдний нийгмийн идэвх оролцоог хэрхэн дүгнэдэг бэ?

- Миний ажиллаж байсан үед ихэнхдээ эмэгтэйчүүд маань амьдралдаа эзэн болохын төлөө илүү чармайлт гаргасан, тэгэхээс ч өөр аргагүй үе байсан. Энэ нь их чухал бөгөөд маш хариуцлагатай үүрэг гэж хэлж болох асуудал байсан.Харин ч манай бүсгүйчүүд энэ үүргээ маш сайн биелүүлж ирсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл амьдралынхаа төлөө тэмцэж зүтгэж явсан зүтгэл нь нийгмийн төлөөх зүтгэл байсан гэж хэлмээр санагддаг.Үүнийг зэрэгцээ өөрөөсөө давж бусдын төлөө зүтгэж явсан манай бүх шатны идэвхитэн сонгуультнууд, бизнес эрхлээд олон хүний амьдрал ахуйг дааж, тэтгэж явсан олон сайхан эмэгтэйчүүд бий. Тэд бол жинхэнэ нийгмийн зүтгэлтнүүд юм. Тэгэхээр бүгд л нийгэмд идэвхтэй байр суурь эзэлж чадаж байх шиг санагддаг.


- Та одоо ч үндсэн ажлынхаа хажуугаар эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа холбоотойажиллаж байна. Холбооны үйл ажиллагааг сайжруулах талаар байнга л сэтгэлээ чилээж явдаг байх...

- Зүрх сэтгэлээрээ байнга холбоотой байдаг учраас та нарынхаа хийж байгаа ажил бүхнийг сайн сайхан талаас нь харж бахдаж, баярлаж явдаг юм. Энийг ингээд, тэрийг тэгээд хий гэхээсээ илүүтэй хоорондоо эвтэй найртай байж, хэн нэгнийхээ санаачилсан зүйлд хамтын оюун ухаан, ардын авах гээхийн ухаанаар хүндэтгэлтэйхандаж, нэгдмэл хүчинчармайлтаар бодит ажил болгож, бас бие биендээ урам хайрлажбайвал хамгийн үр өгөөжтэй байдаг гэж хэлмээр байна.

- Ингэхэд эмэгтэйчүүдийн байгууллага танд таны амьдралд юу өгсөн бэ?

- Эмэгтэйчүүдийн байгууллага миний амьдралд юу өгөө вэ гэж ер нь бодож байгаагүй асуулт байна. Харин асуусан учраас багахан хугацаанд бодоод үзсэн чиньих зүйл өгсөн юмбайна. Хамгийн түрүүнд тэр олон мянган охид бүсгүйчүүд надад тэр их итгэл хүлээлгэснээрээ ер нь өөрсдийгөө өгсөн юм шиг санагдаж байна. Тэгээд бодохоор би асар баян хүн юм байна шүү. Цаашлаад бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх, тэднийхээ төлөө чин сэтгэлээсээ хандажаливаа асуудлын зөв гарцыг олохыг чухалчлах өгөөмөр сэтгэл, түүнийхээ төлөө өөрөө үлгэрлэн ажиллах зүтгэл бүхнийг хайрласан байна. Гэхдээ үүгээр надад өгсөн зүйл дуусахгүй ээ ер нь хэмжээлшгүй. Ер нь Дарханы маань эмэгтэйчүүд улс нийгмийнхээ тэргүүн эгнээнд явж ирсэн. Ганц жишээ дурдахад Монголдоо болон дэлхийд нэрээ дуурсгасан гоо бүсгүйчүүд манай Дарханаас л төрсөн шүү дээ. Та бүхэндээ баярлалаа.

- Эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байх үеийн хамгийн сайхан дурсамжаа хуваалцаач?

- 2012 ондЭэжүүддээ зориулж “Хайрын бурхан эжий” дууны шүлэг бичиж, хөгжмийн зохиолч Болдоор ая хийлгэж, МУГЖ н.Чулуунцэцэгээр дуулуулж, уг дууныхаа клипийг хийлгэхээр “Ээжүүдээрээ гоёсон Дархан” өдөрлөг зохиожМонгол үндэсний хувцас, одон медалиараа гоёсон ээжүүд Дархан хотыг бүрхэж байсан үе хамгийн дурсамжтай бөгөөд одоо ч нүдэнд үзэгдэж байдаг. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Энх тайвны өргөн чөлөө”байгуулах саналууд маань дэмжигдэж, бодит ажил болсон маань хэзээ ч мартагдахгүй дурсамж болсон доо.

- Цаг зав гаргасанд баярлалаа.

                                                                                                                                                                                                                 Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%