Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ховд аймагт Цагаан нуурын боомтоор хямд гурил оруулж ирэх ёстой

2017-11-30

Хилээр гурил, улаанбуудай оруулж ирэхийг хориглосноос шалтгаалан алслагдсан аймгууд тэр дундаа Ховд аймгийн иргэд гурилыг өндөр үнээр худалдан авч, хохирсоор байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөндөж, асуудлыг шийдэх гарцыг хэлсэн юм. 
Тэрээр “Баруун аймгуудын хилээр гурил оруулж ирэхийг яагаад орхигдуулав аа. Баруун аймгуудад гурилын үйлдвэр байхгүй тул гурил үйлдвэрлэх боломжгүй. Улаанбаатарт үйлдвэрлэсэн гурилыг 1500 км зайд зөөвөрлөх тээврийн хөлснөөс хамаараад үнэ багагүй нэмэгдэн иргэдэд очиж байна. Улаанбаатарт 1 кг гурил 1000 төгрөг байхад Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад гурил 1300 төгрөг байна. Өнөөдөр улаанбуудайг хилээр оруулж ирэхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Энэ үед бусад газруудад улаанбуудай, баруун аймгуудад Цагаан нуурын боомтоор гурилыг татваргүй оруулж ирнэ гээд зохицуулах боломж байна шүү дээ. Иргэд маань хохирч байна” гэсэн юм. 
Энэ асуудалд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариулахдаа “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой, эх орныхоо гурилын хэрэгцээг хангана гээд энэ асуудлыг тань ажлын хэсэг хуралдах үеэр дэмжээгүй” гэлээ. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%