Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ...

2017-12-01

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан 8.30 минутад эхэлж 8 асуудал хэлэлцэж байна.

Үүнд: 1. Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай

          2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үдсэн чиглэлийн биелэлт, 2018 оны зорилтыг батлах тухай.

         3. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нийтээр дагаж мөрдөх журам батлах тухай

         4. Бичил уурхайн зориулалтаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай.

         5. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүгнэлт.

         6. Аймгийн 2018 оны Төсвийн төсөл батлах тухай./ Аудитын дүгнэлт/

         7. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай.

         8. 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай гэсэн үндсэн 8 асуудлыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хэлэлцэж байна. 


 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%