Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Д.ДАШДОРЖИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-12-05

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА /2000-2004/ Д.ДАШДОРЖИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
         Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан улс, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэл, залуу халуун насаа зориулан ажилласан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /2000-2004/, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Даржаагийн Дашдоржийн алдрыг 11 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажиллаж байсан байгууллага хамт олон нь хамтран тэмдэглэж, гавъяа зүтгэлийг нь алдаршуулав.
          “Эвлэж амьдарч, инээж бүтээсэн 77 жил" алдрыг тэмдэглэх үйл ажиллагааны хүндэт зочдоор Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх Аудитор Ч.Эрдэнэбаатар, Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нар болон Д.Дашдоржийн гэр бүл, ураг төрөл, үр хүүхдүүд, үе үеийн хамтран ажиллаж ажиллагсад, удирдлагууд, амьдралынх нь алтан нөхөд нь хүрэлцэн ирж оролцлоо. 
            Д.Дашдорж “Эвлэж амьдарч, инээж бүтээсэн 77 жил" нэртэй өөрийн амьдрал, ажил хөдөлмөрийн тухай бүтээсэн номоо хүрэлцэн ирсэн эрхэм зочиддоо бэлэглэв.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй байгууллага хамт олны төлөөлөл Д.Дашдоржид хүндэтгэл үзүүллээ.
            Д.Дашдорж нь 1961-1962 ЗХУ-ын Комсомолын төв сургуульд суралцаж төгссөн, 1962-1964 Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ХЗЭ-ийн хорооны Дарга, 1964-1966 Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1966-1969 Хэнтий аймгийн Биеийн тамирын нийгэмлэгийн Дарга, 1973-1975 Хэнтий аймгийн Дадал сумын Намын хорооны Дарга, 1975-1978 Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Дарга, 1978-1981 Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын Намын дарга, 1981-1985 Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны соёлын хэлтсийн Дарга, 1985-1990 Норовлин сум-нэгдлийн Дарга, 1990-1993 Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны хэрэг эрхлэх хэлтсийн Дарга, 1993-2000 Хэнтий аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн Дарга, 2000-2004 Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, 2012-2014 Хэнтий аймгийн Ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%