Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НӨУБ-ЫН 25 ЖИЛИЙН ОЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ

2017-12-05

1992 онд батлагдсан Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийн үр дүнд үүсч хөгжсөн Нутгийн өөрөө удирдах байгууллага / Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-ын түүхэн 25 жилийн ойд зориулж 25 ажил бүхий төлөвлөгөөг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасаны дагуу өнөөдөр 10.00 цагт Чингис цамхагт  “Хан Хэнтийн Хурал-Хорин таван жил” дурсамж уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалтад иргэд сонгогчдынхоо итгэлээр сонгогдон ажиллаж, Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан  Хурлын байгууллагын үе үеийн төлөөлөгчид болон одоо ажиллаж байгаа эрхэм нөхөд цугларчээ.

Хүндэт зочдоор Ардын их Хурлын депутат, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, 2000-2004 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Д.Дашдорж, 2008-2012 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Ц.Лхагвасүрэн, 2004-2008 онд ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан Д.Баатархуяг, 1996-2000 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Энхбаяр нар хүрэлцэн ирж ажиллаж байсан мөчөө дурсамжлан хуваалцав.

Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан ИТХ-ын Энгэрийн тэмдэгийг үеийн үедээ ажиллаж байсан эрхэм хүндтэй төлөөлөгчид, зочидынхоо энгэрт гялалзууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний дараа “Итгэл зүтгэл бүрэн эрх” хэмээх Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн НОМЫН НЭЭЛТ болж номын дээжийг уригдан ирсэн эрхэм хүндтэй зочиддоо Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан өргөн барьлаа. Энэхүү номонд үе үеийн Хурлын байгууллагад ажиллаж байсан төлөөлөгчид болон 25 жилийн түүхтэй хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг нийтэлжээ.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%