Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НӨУБ-ЫН 25 ЖИЛИЙН ОЙГООР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАВ

2017-12-05

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүх шатны Хурлын байгууллага, сонгогдсон Төлөөлөгчдийн ажлыг сурталчлах нутгийн өөрөө удардах ёсны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор ЭССЭ бичлэгийн уралдааныг зарласан.

Уралдааныг Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхзүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй саад бэрхшээл цаашдын хандлага сэдвээр, Төрийн албан хаагчдын дунд Хурал-Захиргааны байгууллагын хамтын ажиллагаа хөгжлийн асуудлыг эрэмбэлэх нь сэдэвээр, Иргэдийн дунд Хурал ба Иргэний оролцоо, Сонгууль ба хариуцлага сэдвээр зарлаж нийт 100 гаруй Эссэ ирсэнийг Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойгоор буюу 2017 оны 12-р 02-ны өдөр шалгарууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дунд 1-р байрыг Аймгийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Ж.Уртнасан /100.000 өргөмжлөл/, 2-р байрыг  Аймгийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Д.Дашдорж /80.000 өргөмжлөл/, 3-р байрыг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхцэцэг /70.000 өргөмжлөл/, Төрийн албан хаагчдын дунд 1-р байрыг Цагдаагийн гарын ШУА-ны мэдээлэл хүлээ авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Алтансоёмбо /100.000 өргөмжлөл/, 2-р байрыг Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баянсувд /80.000 өргөмжлөл/, 3-р байрыг Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд /70.000 өргөмжлөл/, Иргэдийн дунд 1-р байрыг Биндэр сумын 5-р багийн иргэн Б.Тамжид /100.000 өргөмжлөл/, 2-р байрыг Баянмөнх сумын 4-р багийн иргэн О.Цэрэннадмид /80.000 өргөмжлөл/, 3-р байрыг Хэрлэн сумын 4-р багийн иргэн Г.Тунгалаг /70.000 өргөмжлөл/ нар тус тус шалгарлаа.









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%