ХЭНТИЙ АЙМАГТ
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ХУУЛЬ
САХИУЛАХ ИХ СУРГУУЛИАР ХЭНТИЙ АЙМАГТ ХИЙЛГЭХ КРИМИНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ГЭРЭЭГ
ҮЗЭГЛЭЛЭЭ...
“Хэнтий аймгийн
гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл” криминологийн судалгааны ажлын
хэсэг нь 2017 оны 03 дугаар сарын 29 –нд Хууль Сахиулах Их
Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Хэнтий аймагт хийгдэх ажил,
судалгааны ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар санал солилцсон байна.
Үүний дагуу өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг,
зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судалж, түүнээс урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж
бүхий судалгааны гэрээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан
болон Хууль сахиулах Их сургуулийн
Санхүү хангамж үйлчилгээний газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогоо нар
үзэглэлээ. Гэрээг үзэглэх арга хэмжээнд Аймгийн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд хүрэлцэн оролцлоо.
Энэхүү судалгаа нь Аймгийн эрүүгийн
болон хэв журмын нөхцөл байдлын судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар
дээр нь зохион байгуулж явуулах бөгөөд уг ажлыг Хууль сахиулахын Их сургуулийн
Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэмтэн, судлаач
нараар хийлгэхээр шийдвэрлэгдсэн юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгаанд
үндэслэсэн суурь судалгаа гэдэг бол үр дүнгээ өгдөг, зөв оновчтой байдаг.
Уг Криминологи судалгаа нь Хэнтий
аймагт хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд
хийгдсэнээр аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил, ослыг
бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд бодитой ахиц гарах юм.