Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ ГЭРЭЛ ДОХИО, ЦАЦРУУЛАГЧТАЙ ТОВРУУ ХҮЛЭЭН АВЛАА

2017-12-06

ГХУСАЗСЗ-ӨӨС ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР БОСОО ЦАГДАА БУЮУ ГЭРЭЛ ДОХИО -10ш, ЦАЦРУУЛАГЧТАЙ ТОВРУУ 100 ШИХЭГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ...

Хэнтий аймгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  болон Аймгийн Засаг дарга онцгой анхааралдаа аван ажиллаж байгаа.  Үүний дагуу өнгөрсөн жил Цэнхэрмандал суманд 85 сая төгрөгийн өртөг бүхий пост барьсан. Хэрлэн сумын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээний асуудал байдаг үүний хүрээнд өнгөрсөн онд 28,5 сая төгрөгийн санхүүжилтийг тавьснаар тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн байгаа. Мөн хэвтээ замын дагуух тэмдэглэгээг тавих шаардлага тулгарч байгаатай холбогдуулан 2018 оны төсөвт 28,7 сая төгрөгийн төсвийг тавьж өгчээ.

Харин өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан Замын осол гарах магадлалтай тойргуудад жолооч нарын анхаарал сонор сэрэмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн “босоо цагдаа” буюу “гэрэл дохио” -10ш, “цацруулагчтай товруу” 100 ширхэгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт гардуулан өгөв.

 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%