Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Ховд Ур Чадвар-2017” уралдааны ялагчид шагналаа гардан авав

2017-12-08

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь 1990 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш тус байранд их засварын ажил хийгдэж байгаагүй бөгөөд энэ жил засварлаж дуусган, нээлтийн туузыг хайчиллаа. 
Засварын ажлыг  2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 7-ны хооронд засварын ажил хийгдсэн бөгөөд ингэснээр асруулагчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, усанд орох, тусгай угаалгын өрөөтэй болсон, гал тогооны өрөөг тусдаа байсныг төвийн байрандаа оруулж стандартын дагуу тохижуулсан асруулагчдад зөвлөгөө өгөх өрөө, нөхөн сэргээх эмчилгээний өрөө, хөгжүүлэх өрөөг тус тусад нь байхаар тохижуулсан байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%