Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

25 ЖИЛИЙН ОЙД ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-12-12

Нутгийн өөрөө удирдах байгууллага  /Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-ын 25 жилийн ойн арга хэмжээний Хүндэтгэлийн тоглолтонд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид маань дундрашгүй авъяастай гэдэгээ харуулж чаджээ. Тэдний хүндэтгэлийн тоглолт гайхам сайхан болж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэлийн чавхдасыг хөндөж чадсан юм.

Энэхүү тоглолтонд Батноров, Батширээт, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Галшар, Жаргалтхаан, Дадал, Хэрлэн зэрэг сумдын төлөөлөгчид ая дуугаа өргөсөн юм. Мөн Хэрлэн 1-р сургуулийн 4д ангийн сурагчид, Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Есөн эрдэнэ” хамтлаг, Тэмүжин цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагчид зэрэг авъяаслаг бяцхан хүүхдүүд бүжиглэж хуран цугласан олныг баясгасан юм.

Уг тоглолтонд оролцсон авъяаслаг аймаг, сумдын төлөөлөгчид болон дээр дурдсан бүжгийн хамтлагийнхандаа баярлаж талархсанаа илэрхийлье...

Мөн 12-р сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөчдийн Хурлын дарга 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцсон ЕБС-ийн хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэлээ.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%