Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хууль эрх зүйн
мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хүүхэд хууль 2017”
тэмцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Хан
Хэнтий
чуулгад зохион явууллаа.
Уг тэмцээний нээлтэнд Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, Цагдаагийн газрын гэр бүл, хүчирхийлэл, хүүхдийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахлах
дэслэгч Д.Оюунтуяа нар оролцлоо.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын
хууль эрхзүйн мэдлэгийг хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой
явагдсан энэхүү тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2,300,000 төгрөгөөр
ивээн тэтгэж оролцсон юм.
Тэмцээнд урд бүсээс
Бор-Өндөр, баруун бүсээс Цэнхэрмандал, ход бүсээс Биндэр, зүүн бүсээс шалгарсан Батноров
сумдын ЕБС-ийн багууд зэрэг бүс бүсийн шилдэг багууд болон Хэрлэн сумын ЕБС-ийн
1,2,3,4-р сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн
төв зэрэг нийт 9 баг оролцож мэдлэг боловсрол, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Шинээр батлагдсан болон хүүхдийн эрхийг хамгаалсан хууль эрх
зүйг багш, сурагч, иргэд олон нийтэд шинэлэг хэлбэрээр сурталчлан мэдлэг оюунаа
сорьсон “Хүүхэд хууль 2017” тэмцээнд 1-р
байрыг “Мэргэжил сургалт
үйлдвэрлэлийн төв”-ийн “Зөв алхам” баг, 2-р байрыг Батноров
сумын ЕБС-ийн “Танд туслая” баг, 3-р
байрыг Хан Хэнтий ЦС -ийн “Сүлд” баг тус тус шалгарлаа.