Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАТАР СОНИРХОГЧДЫН ААШТ-НЫ ЯЛАГЧ ТОДРОВ

2017-12-12

ХАГАС ШИГШЭЭ БУЮУ ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА...

Монгол Улсын Их Хурлын даргын санаачлагаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Жил бүр уламжлал болон 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хүндэтгэл, оролцоо ихтэй энэхүү тэмцээнд эрэгтэй төрөлд 1-р байранд Г.Баяраа, 2-р байранд Г.Амарсанаа, эмэгтэй төрөлд 1-р байранд Б.Жүгдэрмаа нар тус тус шалгарч 1-р сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%