ИТХ-ЫН ҮЕ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож байсан үе үеийн Төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж ойн медаль, гарын бэлэг гардуулав. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар есдүгээр сарын 19-ний өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байсан түүхтэй.Ойн медалыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулж баяр хүргээд ирж буй 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8