Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"элсэн цаг" танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдлаа

2017-12-26

                                                 2017 оны 12 дугаар сарын 14-16

          Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойн хүрээнд Батширээт сумын ИТХурлаас ажлын төлөвлөгөө гарган олон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэлээ. Энэхүү арга хэмжээний нэг томоохон ажил болох Аймаг сумдын хурлын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, туршлага судлах нөхөрсөг цас мөсний баярын арга хэмжээг 12 дугаар сарын 14-16-ний өдрүүдэд сумандаа болон Халуун рашаан дээр Аймгийн ИТХуралтай хамтран зохион байгууллаа. Нутгийн Өөрөө Удирдах байгууллага, танин мэдэхүйн чиглэлээр “Элсэн цаг” тэмцээнээр энэ өдрүүдийн арга хэмжээ эхэлсэн бөгөөд сумдын ИТХурал болон Батширээт сумын төрийн байгууллагуудаас хамтарсан багууд өрсөлдсөнөөс Нэгдүгээр байранд зүүн бүсийн баг /Батноров, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг/ шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.


Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн


хойд бүсийн баг


аймгийн ИТХ-ын ажлын албаны баг

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%