ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ИРГЭД ИТХ-ЫН “ЧАНДМАНЬ” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Төрийн албан хаагч, иргэдийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулав.Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж ажилласан та бүхэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. “Чандмань” одонгоор 58, “Хүндэт” өргөмжлөлөөр 26 ажилтан албан хаагч, иргэд шагнууллаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8