Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Мөнгөн арслан Ховд 2017” Спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорлоо

2017-12-29

Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Мөнгөн арслан-2017” спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь удаагаа уламжлал болгон амжилттай зохион байгуулагдсан “Мөнгөн арслан 2017” арга хэмжээний үеэр спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорч шагналаа гардан авлаа. Тодруулбал, оны шилдэг Биеийн тамирын багшаар Үенч сумын сургуулийн биеийн тамирын багш С.Батжаргал, оны шилдэг ивээн тэтгэгчээр Баялаг буянт ХХК, оны шилдэг спорт хамтлагаар Энхсайхан даргатай Ховд дулааны станц, оны шилдэг спортын холбоогоор Т.Баатарзориг тэргүүнтэй Жүдо бөхийн холбоо, Т.Энхжаргал тэргүүнтэй ширээний теннисний холбоо, оны шилдэг эрэгтэй тамирчнаар Таеквондогийн ОУХМ Р.Сайханжаргал, оны шилдэг эмэгтэй тамирчнаар жүдо бөхийн тамирчин О.Саруул нар шалгарчээ. 2017 онд тив дэлхийд оролцсон спортын тэмцээн уралдаанаас алт мөнгө хүрэл медаль авч аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан амжилтаар оны шилдгийн шилдэг тамирчнаар Болор бээлий боксын клубын тамирчин Б.Буяндалай шалгарсан бол оны шилдэг дасгалжуулагчаар түүний багш , дасгалжуулагч  спортын дэд  мастер А.Магсаржав  шалгаран хүндтэй шагналаа гардан авлаа. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%