Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2018-01-09

Өнөөдөр буюу энэ сарын 9-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Нарангэрэл тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд зочиллоо. Зочдыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, АН-ын бүлгийн дарга Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ манай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын туршлагаас хуваалцахаар сонгож зорьж ирсэн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай ажил төрлийн холбоо тогтоох, дүүргийн хөгжлийн бодлогын асуудлаар ижил төстэй байгууллагуудын ажлын туршлагыг судалж өөрийн ажилдаа нэвтрүүлэх зорилгоор гадаад, дотоод харилцаагаа өргөжүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Дорноговь, Баянхонгор, Увс, Архангай аймгийн Чулуут сум, Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийг хүлээн авч, харилцан туршлага солилцсон тухай тэмдэглэн хэлсэн юм. 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зорилго, зорилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, зочид Төлөөлөгчид хоёр талын хооронд харилцан ажлын туршлага солилцох, хамтран ажиллах талаар санал солилцов. 
Уулзалтын дараа ИТХ-ын МАН, АН-ын бүлэг, дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхим,  “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвд зочиллоо. 
Хүрэлцэн ирсэн зочид Төлөөлөгчид Нийслэл төдийгүй улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж буй Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллаж туршлага хуваалцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв. 




















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%