Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРИАЛГА

2018-01-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны Үндсэн зорилтын 4-дэх “ Хэнтийчүүдийг дэмжих” , “Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгох”  зорилтын дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Оюуны спорт шатар даамыг хөгжүүлэх “Даам шатарчин өрх, байгууллага, хамт олон” хөдөлгөөнийг Хэнтий аймгийн хэмжээнд өрнүүлэх тухай шийдвэр гарсан.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагт зохиодог спортын арга хэмжээнд шатар даамын тэмцээнийг оруулж байх, өөрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн хүлээлгийн өрөө, үйлчилгээний танхимд Шатар, Даам тоглох боломжоор ханган ажиллахыг нийт Албан байгууллага, Аж ахуйн нэгжийн дарга, Захирал, Эрхлэгч нарт уриалав.

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%