НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНОВОО СУМ ХАМТРАН
АЖИЛЛАНА...
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Хэнтий аймгийн Баяновоо сумын хамтран ажиллах “Түншлэл” үйл ажиллагааны хүрээнд Хүндэтгэлийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Орон нутгийн Төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, Боловсрол, Соёл, Эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, иргэдэд Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хүртээмжтэй чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа аж.
Үйл ажиллагааны хүрээнд Боловсролын
салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны туршлага солилцох сургалт, сименар
зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, Дүүрэг сумын
Соёлын төвүүдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулах зэрэг олон талын
давуу талтай юм. Уг үйл ажиллагаа 2018 оны 1-р сарын 12-14-ний өдрүүдэд
Баян-Овоо суманд зохион байгуулагдах ажээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун бусад албаны
хүмүүс Нийслэлийн Чингэлтэй дүүргээс хүрэлцэн ирсэн 50 гаруй хүмүүсийг хүлээж
аван хүндэтгэл үзүүллээ.