АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ...
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тэргүүлэгчдэд тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөн, хэрэгжилтийг
хагас жилдээ нэг хянан шийдвэрлэж байхаар болов.
Мөн Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зарцуулах тухайлбал тойргийнхоо
иргэд сонгогчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох үүднээс
зарцуулах үйл ажиллагааны зардал, урамшуулал олгох журмыг баталсан.
Эд хөрөнгө шилжүүлэх, худалдах, актлах тухай ОНӨГ-аас Тэргүүлэгчдэд дараах
зүйлсийг танилцуулан шийдвэрлүүлэв.
-Орон нутгийн өмчит байгууллагын Бор-Өндөр сумын ЗДТГ-ын дансанд бүртгэлтэй
34 нэр төрлийн 126 сая төгрөгийн балансын үнэтэй хүүхдийн тоглоом, хашаа,
сандал зэргийг тухайн сумын Хот тохижилт ОНТҮГ-т шилжүүлэх тухай асуудлыг
Тэргүүлэгчид дэмжин батлав.
-Цагдаагийн газрын дансанд /13 суманд/ бүртгэлтэй Цагдаагийн кабоныг тухайн
суманд нь хүлээлгэн өгөх тухай орж ирсэн асуудалд Тэргүүлэгчид тухайн суманд
хүлээлгэн өгөх боломжгүй гэлээ.
-Цэнхэрмандал сумын ЗДТГ-ын барилгыг тухайн сумаас 7 сая төгрөгөөр дуудлага
худалдаанд оруулах санал ирснийг Тэргүүлэгчид 10 сая төгрөгнөөс дуудахыг
хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
-Цагдаагийн газрын дансанд бүртгэлтэй 5.000.000 төгрөгийн балансын үнэтэй
Ниссан Пулсар маркийн автомашин, 4.536.000 төгрөгийн балансын үнэтэй Ниссан
куба маркийн авто машиныг актлаж, сэлбэг болгон худалдахаар оруулж ирсэн
асуудлыг бичиг баримтын зөрчилтэй байгаа болон мэдээлэл дутуу байгааг үндэслэн
дараагийн хурлаар дэлгэрүүлж оруулахыг сануулан дараагийн хурлаар дахин
хэлэлцэхээр түр хойшлуулав.