Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ААШ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-02-05

ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2018 ОНЫ ШАТРЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ...

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан ААШ насанд хүрэгчдийн 2018 оны Шатрын шигшээ тэмцээн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд эхлэв.

 Тэмцээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймгийн шатрын зөвлөлийн тэргүүн Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “2018оны ААШ насанд хүрэгчдийн шатрын шигшээ тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагдаж байна. Хагас шигшээ тэмцээн өнгөрсөн онд зохион байгуулагдаж эрэгтэй 12, эмэгтэй 8 шатарчин Аваргын төлөө өрсөлдөх эрхээ аваад өнөөдөр тэмцээндээ оролцож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны Үндсэн зорилтын 4-дэх “ Хэнтийчүүдийг дэмжих” , “Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгох”  зорилтын дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Оюуны спорт шатар даамыг хөгжүүлэх “Даам шатарчин өрх, байгууллага, хамт олон” хөдөлгөөнийг Хэнтий аймгийн хэмжээнд өрнүүлэх тухай шийдвэр гарсан. Үүний дагуу манай аймагт шатрын тэмцээн ихээхэн зохион байгуулагдаж байгаа. Бид бүхэн Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгохын төлөө зорин ажилладаг аа.Нийт шатарчиддаа ажмилт хүсье” гэлээ.

Энэхүү ААШ насанд хүрэгчдийн 2018 оны шатрын шигшээ тэмцээнд нийт 20 гаруй шатарчин оролцож байгаа бөгөөд 2 хоногийн турш үргэлжилж 2-р сарын 04-ний өдөр аварга тодрох ажээ.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%