Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2018-02-05

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2018 ОНЫ ШАТРЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН 3 ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛЖ  ДҮНГЭЭ ГАРГАЛАА...

Аймгийн аварга шалгаруулах энэхүү шатрын тэмцээн нь хагас шигшээ, шигшээ гэсэн журмаар 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 2018 оны шатрын шигшээ тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд Тэргүүн байрыг  Батноров сумын харъяат дэд мастер Г.Болорсан, хоёрдугаар байрыг дэд мастер А.Буянзаяа, гуравдугаар байрыг Батширээт сумын шатарчин үндэсний дэд мастер Б.Оюунболор, эрэгтэй ангилалд Тэргүүн байрыг Бэрх хотын Идэрхүү шатрын клубын дасгалжуулагч дэд мастер Б.Энхбаяр, хоёрдугаар байрыг Хэрлэн 4-дугаар сургуулийн сурагч дэд мастер Э.Нямбилэг, гуравдугаар байрыг Хэрлэн 2-р багийн харъяат шатрын багш дасгалжуулагч Р.Одонхүү нар тус тус шалгарлаа.









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%