Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-02-05

АЙМГИЙН АРСЛАН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН НЭЭЛТТЭЙ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хэнтий аймгаас төрөн гарсан аймгийн Арслан цолтой бөхчүүдэд жил бүр уламжлал болгон 13 дахь жилдээ хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Энэхүү Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит 64 бөхийн нээлттэй барилдаан 2018 оны 2-р сарын 4-ний өдөр Аймгийн биеийн тамир спортын газар амжилттай болж өндөрлөв.

Барилдааныг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж, Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид хүрэлцэн ирж сонирхлоо. Уг бөхийн барилдааныг өнгөрсөн жил буюу 2017 онд Арчдилсан шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулан Арслан цолтонгуудад хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд сар шинийн баярт зориулан зохион байгууллаа.

Барилдаанд Дэлгэрхаан сумын харъяат Аймгийн арслан Д.Аззаяа түрүүлж, Баянхутаг сумын харъяат Аймгийн арслан С.Ариунбилэг үзүүрлэн, Батширээт сумын харъяат Аймгийн арслан Б.Хадбаатар, Жаргалтхаан сумын харъяат Аймгийн арслан Ш.Отгонтөгс нар тус тус шөвгөрлөө.  










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%