Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

2018-02-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хороо яг одоо хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар ИТХ-ын 7дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудал болох 2018 онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай болон 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай хэлэлцэж байна.

Мөн өнөөдөр 16 цагаас Намын бүлгүүд тус тус хуралдана.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%