Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2018-02-06

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит Долоодугаар хуралдаан 2018 оны 2-р сарын 07-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан АИТХ-ын Тэргүүлэгчид уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай. Үүний хүрээнд дараах асуудлуудыг Тэргүүлэгчид хэлэлцлээ. Үүнд:

-     АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийсэн ажлын тайлан

-       2018 онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай

-       2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай

-       Тэргүүлэгчдээс чөлөөлөх, нөхөн сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдөр үдээс хойш  буюу 13.30 цагаас Бодлогын хороод, 16цагаас Намын бүлгүүд тус тус хуралдах юм.

 

 

 

 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%