Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЕРӨНХИЙ САЙД ХЭНТИЙ АЙМАГТ...

2018-02-07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГААС АЖЛЫН АЙЛЧЛАЛАА ЭХЭЛЛЭЭ...

МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн удридлагууд болон байгууллагын дарга нартай уулзаж тулгамдсан зарим асуудлыг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тухайлбал аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгаланы: “Манай аймаг сүүлийн 3 жил үр тариа алдсан гантай жил байлаа, 2600тн үр тариа хэрэгтэй байна мөн өнгөрсөн жилүүдэд  малын гоц халдварт өвчин нилээдгүй их гарлаа, үүнтэй холбоотой голомтын ариутгалыг хийсэн. Өнгөрсөн жил малын гоц халдварт малын галзуу өвчнийг 2 дахин, боом өвчний гаралтыг  5 дахин бууруулан ажиллалаа. 260 голомтод газар ариутгалын машинаар ариутгал хийсэн.Энэхүү машин маань цааш эдлэх боломжгүй болсон тул 2 ариутгалын машиныг аймгийн хэмжээнд шийдэж өгөхийг  хүссэн” асуултанд Ерөнхий сайд газар дээр нь шийдвэрлэж 2 ариутгалын машинийг өгөхөөр шийдвэрлэв.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Бэрх тосгонд түргэний машин нэн шаардлагатай байгааг хүлээж аван 2 түргэний машиныг манай аймагт хувиарлалаа. Цаашилбал 300 тн өвс,100 тн тэжээл үнэгүй олгож байсны дээр нь нэмж 100тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр, 160 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэв.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%