Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх айлчлалын үеэр Хан Хэнтий
Чуулгад ард иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж , тулгамдаж буй асуудлыг нь
сонсон ажиллалаа.
Ард иргэд сонирхсон асуулт болон тулгамдаад байгаа
асуудлаа нээлттэй ил тод хэлж ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүн болох ажлын
хэсгийнхнээс хариултаа авч байсан юм.
Тухайлбал татвар, тэтгэвэрийн нас, цалин нэмэх тухай, дэд
бүтэц, мал аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбар, ТОСК-ийг хувьд шилжих
боломжтой эсэх, хүнсний талон, хүүхдийн мөнгө, зөрчлийн тухай хууль зэрэг олон
асуудлыг хөндөн хариултаа авсан юм.
Тодруулбал өнгөрсөн 5 дахь өдрийн Нэгдсэн чуулганаар
татвар бууруулсан , тэтгэвэрийн насыг 6 сараар хойшлуулсаныг 3 сар болгосон гэж
ерөнхий сайдын ажлын хэсгээс хариулт өгсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн хувьд
нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.
Мөн Түрээсийн орон сууцыг хувьдаа авах болох боломжтой гэж албаны хүмүүс мэдэгдсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг хөнгөлөх, зээлийн хүүг орон нутагт бууруулах чиглэлээр Ипотекийн зээлийн журманд өөрчлөлт оруулахаар БХБЯам болон Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ба удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах ажээ.