Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймагт ажиллалаа

2018-02-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн ТХДЖТеатрт иргэдтэй уулзалт хийж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Иргэд ядуурал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албаны чадавхи, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомж, төрийн шагнал, малчны тэтгэвэр, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%