Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018-02-08

Дундговь аймгийн  хүн амын эрүүл аж төрөх байдлыг хангах,нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой хөгжүүлэх зорилгоор 2018 оныг Дундговь аймаг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Өнөөдөр "Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ажлын нээлтийг зохион байгууллаа.
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд салбар дундын байгууллагуудын оролцоог хангах тэдгээртэй хамтран хүн ам, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Жилийн хүрээнд эрүүл иргэнтэй "Дундговь дэд хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлэх юм. Мөн түүнчлэн эрүүл мэндийг дэмжигч сум, байгууллага, иргэн гэхчилэн шалгаруулж иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ малчид болон иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулах, эрүүл мэндийн зөв хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлхэд анхаарч ажиллана.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%