Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МӨРӨН СУМЫН ЗӨӨЛӨН БАГИЙН МАЛЧИН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР ТОДРОВ

2018-02-13

МӨРӨН СУМЫН ЗӨӨЛӨН БАГИЙН МАЛЧИН ЦЭДЭНГИЙН БАЯРСАЙХАН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР ТОДОРЛОО...

 

Ирж буй Шороон нохой жилийн босгон дээр Аймгийн малчдын маань аваргууд тодорч аймгийн удирдлагууд болон Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд АЙМГИЙН АВАРГА МАЛЧИДДАА шагналыг гардуулахаар 3 хэсэг болон 18 сумаараа ажиллаж байгаа билээ.

 

 Өчигдөр буюу 2018 оны 2-р сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдин Хурлын дарга Л.Батсайхан, Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоож, Хүүхэд, Залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн дарга Б.Энх-Эрдэнэ нар МӨРӨН СУМЫН ЗӨӨЛӨН БАГИЙН МАЛЧИН ЦЭДЭНГИЙН Баярсайханд Аймгийн аварга малчины шагнал тэмдэгийг нь малчны хотонд гардуулан өгөв. 







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%