АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ
НОГООЧИНООР МӨРӨН СУМЫН ХОРОЛСҮРЭНГИЙН ЖИГЖИДСҮРЭН ТОДОРЛОО...
Хэнтий аймгийн Засаг
даргын 2018 оны 2-р сарын 06-ны өдрийн А/33-р захирамжаар аймгийн тэргүүний
ногоочиноор ХОРОЛСҮРЭНГИЙН ЖИГЖИДСҮРЭН тодорч шагналыг нь УИХ-ын гишүүн
Д.Гантулга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Мөрөн
сумын Засаг дарга Ц.Батцоож нар гардуулан өгөв. Газар тариалангийн салбарт
идэвхи зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөн хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг
түүхий эдээр хангаж, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх
үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, газрын хүртээгч Х.Жигжидсүрэнгийн бүтээлч
хөдөлмөрийг өндөрөөр үнэлж 2017 оны АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ НОГОЧИНООР шалгаруулж аймгийн Засаг даргын өргөмжлөл,
тэмдэг, мөнгөн шагналаар шагналаа.
Жигжидсүрэн гуайнх 20
гаруй жил ногоо тарьж байгаа бөгөөд тэднийх 10 гаруй нэр төрлийн ногоо
тариалдаг байна.