Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАТШИРЭЭТ СУМЫН АВАРГА МАЛЧИН ТОДРОВ

2018-02-13

           2018 оны “Аварга малчин”-аар Хэнтий аймгаас нийт 37 малчин тодорч Аймгийн удирдлагууд сар шинийн босгон дээр малчиддаа шагналыг нь гардуулахаар орон нутагт ажиллаж байна.

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар баруун хойд сумдад ажиллалаа. Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдад ажилласаны дараагаар Батширээт, Биндэр сумын Аймгийн аварга малчид руу зорилоо. 

           Батширээт сумын Хурх багийн малчин Д.Лувсангомбо түүний гэргий Ц.Дарийм нарт “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-ны шагнал тэмдэгийг нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн нар гардуулан өгөв.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%