Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн зорилт
болох Шатар даамыг хөгжүүлэх тухай ажлын хүрээнд Аймгийн аварга шалгаруулах
64,100 буудалт даамны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аймгийн аварга
шалгаруулах тэмцээн Өмнөдэлгэр суманд 2018 оны 2-р сарын 10-ны өдөр эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХурлын дарга Л.Батсайхан, Аймгийн
ИТХурлын төлөөлөгч Ч.Алтанзаяа, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, сумын ИТХурлын
дарга Х.Мөнхбат Монголын даамын холбооны ерөнхий менежер спортын мастер
н.Алтанхуяг нар оролцлоо. Тус тэмцээнд 11 сумын 5-75 насны 190 тамирчид оролцож
оюун ухаан ур чадвараа сорилоо.