2018 оны “Аварга малчин”-аар Хэнтий аймгаас нийт 37 малчин тодорсон бөгөөд Аймгийн удирдлагууд сар шинийн босгон дээр малчиддаа шагналыг нь гардуулахаар орон нутагт ажиллаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Хүнс Хөдөө аж
ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар баруун хойд сумдад ажиллаж байгаа юм.
Үүний хүрээнд Аймгийн аварга малчнаар тодорсон Жаргалтхаан сумын Баян-эрдэнэ
багийн малчин Д.Ганболд, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Н.Батбаяр
зэрэг малчдад “Аймгийн аварга малчин” тэмдэгийг нь гардуулан өглөө.Энэ үеэр Хан
Хэнтий Чуулгын дуучин СТА н.Ганзолбоо Аймгийн аварга малчнаар тодорсон малчин
өрхөд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.