Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

102 НАСТАЙ БУУРАЙД САР ШИНИЙН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

2018-02-14

102 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ А.НЭРГҮЙ ГУАЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ГАРЫН БЭЛГИЙГ ГАРДУУЛАВ...

 

Улс орон даяар 100-с дээш насны ахмад настангуудад сар шинийн гарын бэлгийг гардуулж байна.

 

Хэнтий аймгийн хэмжээнд 100-с дээш насны 2 ахмад байдаг бөгөөд Хэрлэн сумын 5-р багийн ахмад настан өдгөө 102 насыг зооглож буй А.Нэргүй гуайд МУ-ын ерөнхийлөгчийн сар шинийн гарын бэлгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Аймгийн Засаг даргын гарын бэлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нар гардуулан өгөв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Аймгийн Засаг даргын гарын бэлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан өдгөө сайхан насыг зооглож буй буянтай бууралдаа “Дүүрэн билэгтэй төгөлдөр баяр цагаан сараараа Монгол хүн бүр амны билэгтэй үгээр эсэргэм жилийн өнгийг засаж ашдын билэгтэй ерөөлөөр золгосон бүгдийн зол заяаг тэгшитгэж байдаг монгол заншил ёсоороо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайн, төр улс минь тэнүүн өөдөө байхын ерөөлийг” дэвшүүллээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%