Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ЗАРИМ АЙЛ ӨРХӨД САР ШИНИЙН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2018-02-14


2-Р БАГТ НООГДСОН ЗАРИМ АЙЛ ӨРХҮҮДЭД ТУС БАГААС СОНГОГДСОН АЙМГИЙН ИРГЭДИЙН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Л.БАТСАЙХАН БОЛОН СУМЫН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД САР ШИНИЙН БЭЛГИЙГ ГАРДУУЛАВ..

 

Саяхан байгууллагын дарга нар болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичиг, төлөөлөгчдийн хамтарсан “ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ АЯЛГУУ” концерт Хан Хэнтий чуулгын тайзнаа тоглогдсон.

 

Үүнээс олсон орлогоор аймгийн хэмжээний багуудын зорилтот бүлгийн айл өрхүүдэд сар шинийн бэлгийг гардуулж байгаа юм.

 

Үүний хүрээнд 2-р багт ноогдсон өрхийн баталгаажих түвшин доогуур орлоготой, өрх толгойлсон эх /эцэг/, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийт 15 айл өрхөд тус багаас сонгогдсон Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан болон сумын Хурлын төлөөлөгч Ж.Хонгорзул, Э.Амарсайхан нар сар шинийн идээний ул боовыг  гардуулан өглөө.

 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%