Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлаараа тэргүүлсэн сумдыг шагнаж урамшуулав

2018-02-14

Сумдын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ , үнэлгээ хийж, үр дүнгээр сумдыг шалгаруулж,  шагнаж урамшуулсныг өнөөдөр гардуулан өглөө. Сайнцагаан сумын ИТХ- Санаачлагатай сайн үнэлэгдэж 1-р байр Өргөмжлөл, 500 000 төгрөг , Говь-Угтаал сумын ИТХ  Хангалттай сайн үнэлэгдэж 2-р байр Өргөмжлөл 400000 төгрөг, Өлзийт сумын ИТХ  Хангалттай үнэлэгдэж 3-р байр Өргөмжлөл, 300000 төгрөгөөр, дээрх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг сарын үндсэн цалингийн 70-80хувиар урамшуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%