Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2018-02-26

Нөхөрсөг хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, манлайлж ажилласан дараах иргэдэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар төрийн дээд шагналыг гардуулав.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор

Ёндонгийн Вангүрдорж /Мөрөн сумын ахмадын хорооны дарга/
Бүрэнтэгшийн Гомбодорж /Баянхутаг сумын өндөр настан/
Жамсранжавын Цэвээндорж /Мөрөн сумын ахмад настан/
Чүлтэмийн Цэнд-Очир /Өмнөдэлгэр сумын ахмад настан/

"Алтангадас одон"-оор

Лувсанцэрэнгийн Алтангэрэл /Хэрлэн сумын ахмад настан/
Дагвын Байгалмаа /Батширээт сумын ахмад настан/
Балдоржийн Батмөнх /Хэрлэн сумын ахмад настан, Зураглаач/
Шагдарын Давгабүслүүр /Дэлгэрхаан сумын ахмад настан/
Цэнджавын Дамдинсүрэн /Дэлгэрхаан сумын ахмад настан/
Цэнджавын Ичинхорлоо /Баян-Овоо сумын өндөр настан/
Найданжавын Норовсамбуу /Биндэр сумын өндөр настан/
Дамдинжавын Пүрэвдулам /Жаргалтхаан сумын өндөр настан/
Жамбалын Пүрэвжав /Хэрлэн сумын ахмад настан, багш/
Данзангийн Сэрждолгор /Хэрлэн сумын ахмад настан/
Шаравдоржийн Халтар /Дэлгэрхаан сумын ахмад настан/
Алтангэрэлийн Энхчимэг /Баянхутаг сумын ахмад настан/
Мөнхөөгийн Юмжирмаа /Бор-Өндөр сумын ахмад настан/
Гомбын Барааширжав /Хэрлэн сумын ахмад настан/
Сангишаравын Болдбаатар /"Бодь даатгал" салбарын захирал/

"Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар

Дамдингийн Ганцэцэг /Батноров сумын ахмад настан, багш/
Тоомойн Дугармаа /Галшар сумын ахмад настан/
Думбаагийн Ичинхорлоо /Цэнхэрмандал сумын ахмад настан/
Банзрагчийн Эрдэнэчимэг /Баянмөнх сумын ахмад настан/
Жамсрангийн Оргилтуяа /Баянхутаг сумын ахмад настан/
Содовын Жавзмаа /Хэрлэн сумын өндөр настан/
Чулууны Хишигтогтох /Өмнөдэлгэр сумын сургуулийн сургалтын менежер/
Магсарын Тунгалагтуяа /Хэрлэн 4 дүгээр сургуулийн сургалтын менежер/
Нацагийн Цээпэл /Бор-Өндөр сумын Пүрдэм ХХК-ны захирал/
Жигжидийн Эрдэнэжаргал /Баянхутаг сумын иргэн/ 
 Цэгмэдийн Энхмаа /Өмнөдэлгэр сумын татварын байцаагч/
Лхамын Энхтуяа /Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгч/
тус тус шагнагдлаа. Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан иргэддээ аз жаргал сайн сайхныг хүсье, сар шинэдээ сайхан баярлаарай.

 

 

 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%