Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГХУСАЗСЗ-ийн ТАВДУГААР ХУРАЛДААН

2018-02-26

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. /2018.02.26/

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2018 оны 02-дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцэв.

1-дүгээр асуудлаар ГХУСАЗСЗ-ийн 2017 онд хийгдсэн үйл ажиллагааны тайланг Хууль эрхзүйн хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга  Л.Бат-Октябрь зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Тайлантай холбоотойгоор гишүүд нилээдгүй асуулт тавьж ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь нар тодорхой хариулт өгч байв. Эхний асуудлаар Цагдаагийн газрын дарга Ж.Болд  хэлэхдээ: “Цэнхэрмандал сумын Шалган нэвтрүүлэх постонд аймгаас цагдаа гарган ажиллуулж үзсэн, гэтэл тэнд ажиллаж байгаа цагдаагийн маань хоол хүнс хийгээд эргүүл шалгалтанд ажиллах унаа тэрэг, томилолтын асуудал байдаггүй бөгөөд Шалган нэвтрүүлэх постонд дан ганц цагдаагийн байгууллагаас гарах биш Мэргэжлийн хяналт, байгаль орчин, Онцгой байдлын газар зэргээс хамтарч гарах нь зөв зүйтэй юм. Мөн энэхүү өртөг өндөр үр ашиг сайтай барилга баригдсан хэдий ч хариуцах эзэн байхгүй байна” гэдэг санал асуултанд  иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан хэлэхдээ: Энэхүү барилга нь орон нутгийн өмч бөгөөд уг өмчийг хаана хэнд хариуцуулах талаар Засаг даргын дэргэдэх агентлаг учраас Засаг даргын зөвлөлийн хурлаар оролцуулж орон нутгийн өмчид бүртгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хэлж үүрэг өглөө.

Дараагийн асуудлаар 2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батласан бөгөөд мөн 2018 оны 03-дугаар сарын 02-ны өдөр Биндэр суманд зохион байгуулагдах “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөний талаар хэлэлцэн шийдвэрлэв.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%