Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хурал боллоо

2018-03-02

Жил бүрийн 3-р сарын 1-ний  өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилт бүрийн манлайлагч нь байж ирсэн МАН-ын үе үеийн гишүүд дэмжигчид, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн энэ өдөр хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг.
Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөсний дараагаар аймгийн ХДТ-т "Эх орончдын өдөр", МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгууллаа. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%