Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Онон голын сав газарт” Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

2018-03-05

                                                           2018.3.2

              Онон голын сав газарт” Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах нь”  сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулагдлаа.
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын /жил бүрийн 3-р сарын 3/ өдрийг угтан Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биндэр сумын ЗДТГазар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран Онон голын сав газарт” Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах нь” зөвлөгөөнийг 2018 оны 3-р сарын 2-ны өдөр Биндэр суманд амжилттай зохион байгууллаа.

                   Зөвлөгөөнд Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гишүүн байгууллагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болонХилийн 0287 дугаар анги, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлөрийн газар, Онон голын сав дагуух Батширээт /ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, БОХУБ Б.Мөнх-Очир/, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адарга сумдын удирдлагууд, Онон голын загасчдын холбооны гишүүд буюу нийт 50 гаруй оролцогч хамрагдсан байна.

                      Уулзалтаар оролцогч талууд Онон голын сав газарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,зөрчил, ялангуяа хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлт, тухайн чиглэлээр төрийн байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлээр мэдээлэл солилцон 2018 онд энэхүү чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулсан байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%