Биндэр суманд зохион байгуулагдсан Байгаль орчны эсрэг гэмт хэргийн
зөвлөгөөнд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр “Хэнтий аймгийн амьтны аймаг, хууль эрхзүйн
орчин” сэдвээр
- Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчны хяналтын улсын
байцаагч С.Амгаланбаатар “2017 онд илэрсэн зөрчил, хариуцлага хүлээлгэсэн
талаар”
- Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн
хошууч Ц.Мөнхнаран “Хүрээлэн байгаа орчны Зөрчлийн тухай” сэдвээр
- Дэслэгч Д.Базаррагчаа “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт
хэргийн тухай ойлголт” сэдвээр
- Ахлах дэслэгч Д.Амаржаргал “Галт зэвсгийн тухай хууль,
тусгай хэрэгсэл хэрэглэх журам” сэдвээр
- Аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий
шүүгч Ц.Мөнхтулга “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын шинэчилсэн
найруулгад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тусгагдсан байдал
онцлог цаашид анхаарах асуудал” сэдвээр
- Биндэр сумын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч
Б.Оюунбат “Онон голын сав газарт гарсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг,
зөрчлийн талаар болон таслан зогсоох, хяналт шалгалтын ажлын талаар болон
цаашид анхаарах асуудал” сэдвээр
- Онон голын
загасчдын холбооны тэргүүн Д.Мөнх-Од “Онон голын агнуурын менежмент хариуцагч
Загасчдын клубын хууль бус загасчлалтай тэмцэх чиглэлээр хийгдсэн ажил, цаашид
анхаарах асуудлууд” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.