БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
ЗӨВЛӨГӨӨН 03 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР БИНДЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АСУУДЛЫГ
ГАЗАР ДЭЭР НЬ ХЭЛЭЛЦЛЭЭ...
Онон голын сав газарт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах
нь” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 3-р сарын 3 буюу “БАЙГАЛИЙН АМЬТАН,УРГАМАЛЫГ
ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийн хүрээнд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын
газар хамтран зохион байгуулж Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ санхүүжүүлж оролцлоо.
Уг зөвлөгөөнд Баян-Адрага, Дадал, Норовлин, Батширээт,
Биндэр сумд, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан
Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0287-р анги,
Онон голын сав дагуух сумдын удирдлагууд нутгийн иргэдийн төлөөллүүд болон
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.
Зөвлөгөөнийг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Л.Батсайхан нээсэн бөгөөд 50 гаруй хүмүүс оролцсон ач холбогдол бүхий
зөвлөгөөн зохион байгуулагдаж газар дээр нь тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Сумдаас гарч буй асуудлууд Байгаль хамгаалах чиглэлээр
ажил хийхэд хөрөнгө санхүүжүүлэлт дутмаг, унаа техник хэрэгслийн хувьд
хангалтгүй, ажиллаж байгаа албан хаагчдын орон тоо бага учраас төлөвлөгөөт
болон төлөвлөгөөт бус шалгалт хийхэд хүндрэлтэй байдаг мөн тарвага тоолох ажлыг
эрчимжүүлэх, гахайны агнах зөвшөөрөл цөөн, бор гөрөөсний эрхийн бичгийн үнэ
өндөр, тарвагыг үржлийн үед нь агнадаг, цагаан зээрний төлбөр хэт өндөр, хууль
бус агнуур болон түймрийн асуудлуудыг хөндөж байлаа.
Энэ үеэр сумдаас нэн тэргүүний тулгамдаж буй гурав,
гурван санал авснаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт
боловсруулан төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийг Дэлхийн
байгаль хамгаалах сангаас гаргах ажээ.
Тус зөвлөгөөнөөр Онон голын сав газарт хүрээлэн байгаа
орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлт
болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, тухайн чиглэлийн
төрийн байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлийн талаар орон нутгийн
иргэдэд мэдээлэл өгч, цаашид ажиллах хамтын ажиллагааг бэхжүүлж 2018 онд
хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулсан ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.