Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Авто тээврийн татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүллээ

2018-03-06

Авто тээврийн татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүллээ

Огноо: 2018/03/05

Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлийн дагуу Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах зорилт тавин, уг ажлыг хэрэгжүүлэхэд тулгарч байсан эрхзүйн болон техник технологийн шийдлүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд эхний ээлжинд Монголбанк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах” гэрээг байгуулж,  тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал smartcar.mn цахим системийг амжилттай ашиглалтанд орууллаа.  

Smartcar.mn цахим систем нь Монголд анх удаа авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Систем хэрэглээнд нэвтэрснээр иргэд ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудыг бий болгов.

Монголбанк нь цаашид төрийн бүхий л байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажиллаж байна.  Ингэснээр орон зай цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авахаас гадна төрийн үйлчилгээг авахын тулд банкны салбаруудад дараалалд зогсох, гүйлгээний шимтгэл өндөр төлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%