ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг нар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа эрчүүдийг төлөөлж эмэгтэй Төлөөлөгчиддөө хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Нийслэл, дүүргийнхээ сайн сайхан бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэж буй эмэгтэйчүүддээ ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөв. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 31 хувь буюу 11 нь эмэгтэй Төлөөлөгч юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8