Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 100 ГАРУЙ ЗАЛУУЧУУД ОРОЛЦЛОО

2018-03-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба,  Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй  хамтран  19 хорооны 18-38 насны 100 гаруй залуус, ажил олгогч аж ахуйн нэгжийг  хамруулсан “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлэг хийв.
Хэлэлцүүлгээр   хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс болон дүүрэг, орон нутгаас баримталж буй бодлогын дагуу залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлд тавигдах ур чадварын шалгуурын талаар мэдээлэл өгч,  тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн юм.

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч С.Баярсайхан, Н.Сайнболд, Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов. 
Хэлэлцүүлгийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Өрхийн хөгжлийг дэмжихдээ цогцоор нь  харж шийдэл гарцыг хамтдаа хайж, асуудлаа ярьж, үр дүнг хамтдаа бий болгох зорилгоор өнөөдрийн “ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг онцолсон юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар/, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир / дүүргийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга/, Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.Саранчимэг / дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн танилцуулга/, Имако институтын Сургагч багш Б.Итгэлт /Ажлын ярилцлаганд анхаарах зүйлс/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Амартүвшин /“Дүүргийн хөгжил-Өрхийн хөгжлөөс” дэд хөтөлбөрийн төслийг тус тус танилцуулж  тэдний сонирхсон асуултад хариулт өгч саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, үйл ажиллагаанд тусгаж ажиллахаар боллоо. 











Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%