Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

аймгийн гэр бүлийн хөгжлийн газраас тус суманд ажиллаа

2018-03-19

2018.3.13

2018 оныг Хэнтий аймаг “Гэр бүлийн хөгжил “ жил болгон зарласан, Батширээт сум “Гэр бүлийн хөгжил –Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих  газраас ажлын хэсэг сумдаар явж үйл ажиллагаагаа танилцуулах сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө чиглэл өгөх зорилготой 3 дугаар сарын 13 нд тус суманд ажиллаа.

Энэ ажлын хүрээн иргэний танхимд сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдтэй уулзаж ажлын тайлан сонсох арга зүйн зөвлөгөө өгөх, залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга зүйгээр хангах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%