СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд өнөөдөр 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “МАНЛАЙЛЛЫН” сургалт амжилттай эхэллээ.Tөслийн сургагч багш Ц.Батгэрэл “Улс төрийн манлайлал”, О.Тунгалаг “Хувийн манлайлал”, М.Туяа “Стратегийн манлайлал”, С.Бат-Эрдэнэ “Иргэний манлайлал” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж байна.СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 19