Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-16

Дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд  ИТХ-ын даргын баталсан удирдамжын дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд гуравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцов. 
Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж тус албаны чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн хийсэн ажлууд, цаашид хийх ажлынхаа талаар Хурлын хорооны гишүүдэд товч танилцуулав. 
Тус алба нь Нийслэлийн Засаг даргын А/03 тоот захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны Б/84 тоот захирамжын дагуу 03 дугаар сарын 14-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх алба болон байгуулагдан 7 хүний  бүтэц бүрэлдэхүүнтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хурлын хорооны гишүүд дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцсаны дараа цаашид анхаарч ажиллах асуудлууд дээр зөвлөмж саналаа хэлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцов. 
Энэ үеэр Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын Хөгжлийн хорооны гишүүд дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүдтэй нэгдсэн уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

ХОТ БАЙГУУЛАЛТ ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%