Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” БҮЛГЭМИЙН СУРАГЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

2018-03-20

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Чингэлтэй Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1,2-р хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хайлаас-Орон нутгийн  хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй ОНХХ-ийн хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулав. 

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал,, ЗДТГ-ын дарга бөгөөд зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайн,  Дэлхийн Зөн Монгол ОУБ Хайлааст-ОНХХ-ийн менежер Б.Мөнхбаяр, ЧОНХ-ийн менежер Ж.Батцэцэг, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч” сайн дурын  бүлгэмийн сурагчид,  тэдгээрийн анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус  байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг үе шат дараатайгаар хэрэгжүүлж ажиллаж байна. 
Өнөөдрийн энэхүү арга хэмжээг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч хамтын  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа тухай онцолсон юм. 
Тэрээр дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах, нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа 1000 гаруй иргэдийнхээ эгнээд нэгдэж, сурч, амьдарч байгаа орчноо цэвэр цэмцгэр, аюулгүй, амар тайван байлгахын төлөө хамтран ажиллаж байгаа “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдынхаа цаашдын ажилд нь амжилт, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв. 

Мөн үеэр ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн ГБХХГХУС ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Д.Оюунчимэг “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам, ажлыг чиг үүрэг ”-ийг танилцуулж, , 72-р сургуулийн Түүх, нийгмийн багш С.Бадамханд Өсвөрийн сэргийлэгч “Хангарьд” бүлгэмийн ажилласан сайн туршлага, 50-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга М.Эрдэнэцогт 50-р сургуулийн камержуулалтын талаар илтгэл тавьсан юм. 
Төгсгөлд нь Өсвөрийн сэргийлэгч Бүлгэмийн сурагчдад Хувцас, гарын авлага, гардуулах үйл ажиллагаа, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдын “Тангараг өргөх” ёслол болж , СУИС-ийн лицей Бадмаараг ахлах сургуулийн сурагчид ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. 
















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%